Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-06 08:59:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ өвөл 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал отроор өвөлжинө.


Нийт 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоог ХХААХҮЯ гаргажээ.


Аймаг, сумын аюулгүй нөөцөд 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээл бэлтгэхээс бүдүүн тэжээлийн 77.4, хүчит тэжээлийн 35.8 хувийг бүрдүүлсэн байна. Энэ онд малчид 1.3 сая тонн хадлан, 4.7 мянган тонн сүрэл 4.7, 51 мянган тонн ногоон тэжээл 51, 26 мянган тонн үйлдвэрийн, 29.3 мянган тонн гар тэжээл, 3.4 мянган тонн дарш, 66.9 мянган тонн давс, хужир  бэлджээ.

相关新闻