УВС: Ихэнх нутгаар цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 6
/МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Улаангомд
4.0 мм, Өмнөговь, Өлгийд 2.0 мм, Давстад 1.1 мм, Сагилд 0.8 мм, Тэсд 0.7 мм,
Түргэнд 0.6 мм, Малчинд 0.5 мм, Хяргаст 0.4 мм, Зүүнговьд 0.3 мм, Ховдод 0.0 мм
тунадас орж, бусад нутгаар цас ороогүй байна.
Наранбулаг, Ховд, Завхан, Бөхмөрөн сумдын нутгаар салхи секундэд 7-11
метр, түр зуур секундэд 12-17 метр хүрч ширүүссэн бол бусад нутгаар 0-6 м/с
салхилжээ.
"Одоогоор Цагаанхайрхан 5 см, Хяргас 3 см, Тэс 2 см, Малчин, Зүүнговь 2
см, Зүүнговь 1 см, Өндөрхангай, Баруунтуруун, Түргэн 0.5 см цасан бүрхүүлтэй
байна.
Өнөөдөр аймгийн ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, нийт нутгаар
хүйтэрнэ. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт
үүсэж болзошгүй тул малчид, тээвэрчид, ард иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” хэмээн аймгийн
УЦУОШТ-ийн синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ ярилаа.
Ulaanbaatar