Дуудлга худалдаанд оруулах газруудыг нийтэд танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-17 17:01:38

Нийслэлийн Газрын алба (НГА) ирэх сарын 06-нд 25 байршилд нийт 138.47 га талбайг дуудлага худалдаанд оруулна.

НГА-наас энэ сарын 23-ны 8.30-17.30 цагт  дуудлага худалдаатай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад өгөх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт “Нээллтэй танилцах өдөрлөг”  зохион байгуулах болжээ. Өдөрлөгөөр дуудлага худалдаанд оруулах 25 газрын байршил, талбайн хэмжээ, дэнчингийн мөнгө зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэдийг ирэх сарын 01-06-ны 09.30 цаг хүртэл Хангарьд ордонд бүртгэнэ. Оролцох хүсэлтэй иргэд иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон  (Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд) тушаасан баримтыг бүрдүүлэх ёстой юм.

Ч.Ариунболд

相关新闻