ДАШТ-ий эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх Европын багууд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-19 10:35:33

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 19/ТАСС/. ДАШТ-2026-д оролцох эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх Европын багууд бүгд тодорлоо.


Нэгдүгээр сагсанд Итали, Дани, Турк, Украины багууд, II сагсанд Польш, Уэльс, Чех, Словакийн багууд, III сагсанд Ирланд, Албани, Косово, Босни Херцеговины багууд, IV сагсанд Румын, Швед, Хойд Македони, Умард Ирландын багууд багтжээ.


Эдгээр багуудын хооронд болох нэмэлт тоглолтуудын сугалаа пүрэв гарагт явагдах бөгөөд I сагсны багууд IV сагсны багуудтай, II сагсны багууд III сагсны багуудтай тус тус тоглоно.  


Нэмэлт тоглолтод ДАШТ-ий сонгон шалгаруулах шатанд хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 12 баг, мөн Үндэстнүүдийн лигийн тэмцээнд хэсгээ тэргүүлсэн боловч Европын сонгон шалгаруулах шатны тэмцээнд хэсэгтээ II байрнаас доош байр эзэлсэн 4 баг, нийт 16 шигшээ баг оролцох юм. Үндэстнүүдийн лигээр дамжин Румын, Швед, Хойд Македони, Умард Ирландын багууд өрсөлдөхөөр шалгарсан байна.


Эдгээр 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан плей-оффын дүрмээр багууд хоорондоо зөвхөн нэг удаа, нийтдээ 2 удаагийн тоглолт хийснээр хагас шигшээ ба шигшээд шалгарах ёстой. Хагас шигшээ тоглолтууд 2026 оны гуравдугаар сарын 26-нд, финалын тоглолтууд гуравдугаар сарын 31-нд болно.  


АНУ, Канад, Мексикиийн 16 хотод 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэлх явагдах ДАШТ-д анх удаагаа 48 улсын шигшээ багууд оролцохоос 16 нь Европ тивийг төлөөлнө. Тус тэмцээний сугалаа ирэх 12 дугаар сарын 5-нд Вашингтон хотод явагдана. 

相关新闻