ӨМНӨГОВЬ: Галлагаатай өрхөд 2.5 тонн угаасан нүүрс олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан 10 багийн галлагаатай өрхөд 2.5 тонн угаасан нүүрс олгоно.
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Даланзадгад сумын ЗДТГ, “Энержи
ресурс” ХХК-тай хамтран Даланзадгад сумын харьяат 1500 орчим өрхөд 2.5 тонн
угаасан нүүрсийг үнэгүй олгож, тээвэрлэлтийн 80 мянган төгрөгийг иргэд төлөх
юм.
Өмнөговь аймгийн
хэмжээнд угаасан нүүрсний үнэ 1 тонныг нь 250
мянган төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд 2.5 тонн угаасан нүүрс 625 мянган
төгрөг болж байна.
Энэ хүрээнд 230
портерын жолоочтой гэрээ байгуулж, түр ажлын байр бий болголоо.
Ulaanbaatar