“Сайн Засаглал”-ын сургалт, зөвлөлгөөн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-18 09:42:43

Ховд аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Швейцарын  хөгжлийн агентлагийн Эрчим Хүчний Үр Ашиг Төсөл хамтран 17 сумын ИТХ-ын дарга,  сумдын  Засаг дарга нарт зориулсан “Сайн Засаглал” сургалт, зөвлөлгөөн зохион байгууллаа.

Энэхүү сургалт, зөвлөлгөөний зорилго Сумдын  ИТХ-ын  дарга  нарт  Эрчим  хүчний   үр  ашиг  төслийн  3  жилийн  үйл  ажиллагааг  танилцуулах,  “Сайн  Засаглал”  төслийн  ололт   туршлагуудыг Орон нутагт нэвтрүүлэх, цаашид тогтвортой байдлаар авч хэрэгжүүлэх  талаар  зөвлөмж  өгөх, аймгийн ИТХ, ЗДТГ-ын зүгээс Сум, орон нутагтаа хийх  ажилд  үүрэг   чиглэл өглөө.

Энэ  зорилгын  хүрээнд 17 сумын  Засаг  дарга, сумдын  ИТХ-ын  дарга нарт  аймгийн Засаг  дарга  Д.Галсандондог,  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын  нарийн бичгийн дарга, аймгийн Засаг Даргын Орлогч, Хэлтсийн дарга нар тус бүр  зөвлөмж, үүрэг чиглэлээ  өгсөн юм.

Мөн Эрчим хүч үр ашиг төслийн мэргэжилтнүүд Төсвийн тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хуулийн хэрэгжилт, Нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн  мэдээллийн сан, Иргэдийн  оролцоог  сайжруулах зорилго бүхий “Сайн Засаглал”  төслийн  танилцуулга, хийгдсэн үйл ажиллагаа, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийж Хөрөнгө оруулалтын гэрээ, чанарын баталгааны хугацаа, Төслийн сайн туршлага, цаашид сум орон нутагт  анхаарах асуудлууд, Ашиглалтын хугацааны зардал тооцох аргын талаар сургалт  явууллаа. 

Энэ  сургалт,  зөвлөлгөөний үр дүнд шинээр сонгогдсон сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга нар цаашид ажиллах чиглэл, туршлагатай болсон ба 4 жил хэрэгжиж ирсэн “Сайн  засаглал” төслийг үргэлжлүүлэхэд хамтарч ажиллах үндэс суурь тавигдсан юм.

А.Бямбасүрэн

相关新闻