СЭЛЭНГЭ: Нийгэмд тустай аян өрнүүлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-28 16:11:28

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны удирдлагын багаас санаачлан “Дулаан гутал-Халуун малгай” аяныг эхлүүлээд байна.

 

Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн хувьд өвөлжилт хүндрэх төлөвтэй, томуу, томуу төст өвчний эрсдэл эрс нэмэгдэж байгаа, мөн цас их орсноос зам талбайн халтиргаа гулгаа ихсэж, эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлөх төлөвтэй байгаа учраас шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар тус холбооноос шийдвэрлэсэн байна.  

 

Харин нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэн тусламж дэмжлэг шаардлагатай хүүхэд, залуус, иргэдэд чиглэсэн сайн үйлсийн аян зохион байгуулахаар болжээ.  

 

Үүнийг олон нийтийн зүгээс одоогийн нөхцөл байдалд нийцсэн, бодитой бөгөөд нийгэмд чиглэсэн зөв уриалга хэмээн дэмжиж байна.

 

Хүйтний улиралд дулаан хувцас, хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлэх нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ажил болно хэмээн аймгийн Залуучуудын холбооноос аймгийнхаа аж ахуйн нэгж, байгууллага, залуучуудын бүлгүүдийг аянд идэвхтэй нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.

相关新闻