СЭЛЭНГЭ: БНСУ-ын Бусан хотын Кеннам Чонбу их сургуульд зочиллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-01 09:38:12

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгаас оюутан залуусыг гадаадын их, дээд сургуульд сургаж эхлээд байгаа.

 

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэргүүтэй эцэг, эхчүүдийн болон албаны зарим хүмүүс БНСУ-ын Бусан хотын Кеннам Чонбу их сургуулийн үйл ажиллагаатай танилцаад иржээ.

 

Төлөөлөгчид Кеннам Чонбу их сургуулийн үүсгэн байгуулагчтай албан уулзалт хийж санал солилцсон байна.

 

Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймгаас суралцах хүсэлтэй оюутан залууст олон төрлийн боломжийг бий болгох, тус их сургуульд суралцах боломж Сэлэнгэ аймгийн хүүхэд бүрд нээлттэй бөгөөд 2 тал урт хугацаанд хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.