Бага ангийн сурагчид цахимаар хичээллэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-01 15:59:36

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Боловсролын сайдын 2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн “Хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тухай” А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүргийн ЕБС-ийн бага ангийн хичээлийг өнөөдрөөс цахимд шилжүүллээ.


Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 5-ныг дуустал, дунд анги энэ сарын 8-12-ныг дуустал цахимаар хичээллэхээр болсон. Тиймээс багш, эцэг эх, асран хамгаалагчид дараах хуваарийн дагуу суралцагчдад теле хичээлийг үзүүлэхийг Боловсролын ерөнхий газраас зөвлөлөө.


Теле хичээл татан авах холбоосыг хүргэе.

Та доорх холбоосоор орж 1 дүгээр ангийн теле хичээл үзээрэй.

https://shorturl.at/I81yP

Та доорх холбоосоор орж 2 дугаар ангийн теле хичээл үзээрэй.

https://shorturl.at/Jr9TM

Та доорх холбоосоор орж 3 дугаар ангийн теле хичээл үзээрэй.

https://shorturl.at/B8CrJ

Та доорх холбоосоор орж 4 дүгээр ангийн теле хичээл үзээрэй.

https://shorturl.at/QfXiK

Та доорх холбоосоор орж 5 дугаар ангийн теле хичээл үзээрэй.

https://tinyurl.com/mvw47htb

相关新闻