ӨМНӨГОВЬ: Даланзадгад суманд 50 МВт-ын станц барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-04 11:30:47

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар "Бонд буюу орон нутгийн үнэт цаас гаргах, арилжих тухай" асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн 78,8 хувийн саналаар дэмжлээ.

 

Тус бондыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгийн зах зээлд гаргах талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх мэдээллээ.

 

Өмнөговь аймагт хүн амын төвлөрөл нэмэгдэж, орон сууцны хорооллууд олноор баригдаж дулаан, эрчим хүчний хэрэглээ ихэсч ачаалалаа дийлэхгүй болсон нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

 

Дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх "орон нутгийн үнэт цаас" гаргахыг дэмжсэн тогтоолыг баталсан байна. Ингэснээр бондын санхүүжилтээр Даланзадгад суманд дулаан, цахилгаан хосолсон 50МВт-ын станцын бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлж, 2028 онд дуусгахаар төлөвлөжээ. 

相关新闻