ДОРНОГОВЬ: "Математик дэвжээ" тэмцээнд III сургуулийн сурагчид тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газраас сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх,
эзэмшсэн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх, харьцуулах, хамтын үйл ажиллагааг
идэвхжүүлэх,
элсэлтийн шалгалтад
бэлтгэх зорилгоор Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах "Математик дэвжээ" тэмцээнийг Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургууль дээр арванхоёрдугаар
сарын 2-нд зохион байгууллаа.
Тэмцээнд найман сургуулийн 12 дугаар ангийн 30 бүлгийн 300 сурагчийн 30 багийн 300 сурагч оролцож авьяас чадвараа сорьсон байна.
Тэргүүн байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургуулийн Гантуяа багштай 12б анги, дэд байрт Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I сургуулийн Л.Өсөхбаяр багштай 12в анги, гутгаар байрт Зүүнбаянгийн ерөнхий боловсролын сургуулийн О.Алтанцэцэг багштай 12а анги, IV байрт Замын-Үүд сумын ерөнхий боловсролын I сургуулийн Л.Өсөхбаяр багштай 12г анги, V байрт Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн С. Энхмаа багштай 12в ангийн хоёрдугаар баг тус тус шалгарчээ.
Харин математикийн сорилын оноогоор Сайншанд сумын III сургуулийн 12б ангийн Н.Учрал хамгийн өндөр оноо авсан байна. Энэхүү тэмцээн нь математикийн хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,
элсэлтийн
ерөнхий шалгалтад эрчимтэй бэлтгэхэд чухал нөлөө үзүүлдэг
уламжлал болсон тэмцээн юм.

Ulaanbaatar