АРХАНГАЙ: Хяналтын камераар 750 зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2025 оны 11 дүгээр сарын байдлаар 393 гэмт хэргийг иргэдийн мэдээллээр илрүүлсэн нь өмнөх оныхоос 23.7 хувиар нэмэгджээ.
Эрдэнэбулган
суманд үйл ажиллагаа явуулж буй
50 аж ахуй нэгжийн гадна байрлах 50 теле камер, орон нутгийн хөрөнгөөр тавьсан 54 цэгийн 130 камер, 7 сумын орох,
гарах, төв хэсгийг харуулсан 44, нийт 224 теле камерыг нэгдсэн сүлжээнд
холбосноор гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт сайжирчээ.
Камержуулснаар гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг
өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.1 хувиар, зам тээврийн осол 16 хувиар,
дээрмийн гэмт хэрэг 50 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй. Мөн нийт зөрчил илрүүлэлт 4732-оор өссөн
байна.
“Теле камерын хяналтын дэд төв”-өөс цахим эргүүл, хяналт шалгалтыг тогтмол хийж, 750 зөрчил илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлэн 439 зөрчилд 35.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Тус төвийг 2024 оны 7 дугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Ulaanbaatar