Авто машиныг улсын дугаараар нь ангилан зорчуулах асуудлаар санал авч эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотой томоохон зах, худалдааны төв болон гол гудамж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд байна.
Үүнтэй холбоотой иргэдээс авто машины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчих хүсэлт ирсний дагуу энэ талаар иргэдээс санал авч байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar