Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-13 13:45:53

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн хоёрдугаар хорооны 33 дугаар байрны гадаах 1579.0 ам.метр талбайг тохижууллаа.


Тодруулбал, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган зам, авто зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад тохижилтын ажлыг гүйцэтгэсэн юм.


ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хийсэн тус тохижилтын ажлыг "Тэнгэрийн модон багана ХХК" гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

相关新闻