СҮХБААТАР: Жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилтийг дүгнэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-16 15:11:47

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт ЖДҮ, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт нь бодит шалгуур үзүүлэлт, хэмжигдэхүйц үр дүнтэй хангалттай уялдаагүй, хөнгөлөлттэй зээл, дэмжлэгүүд ажлын байр шинээр бий болгох бодит нөлөө сул, орон нутгийн дотоодын хэрэгцээг хангах үйлдвэрлэл, үйлчилгээний чадамж бүрэн ашиглагдахгүй байгааг тогтоожээ.

 

Мөн орон нутгийн төсвийн зарлага, төрийн худалдан авалтын дийлэнх нь аймгийн гаднах аж ахуйн нэгжүүдэд чиглэж, хоршоолсон, олон гишүүнтэй бизнесийн загвар хөгжөөгүй нь эдийн засгийн өгөөж орон нутагт үлдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзжээ.

 

Харин аудитын дүгнэлтэд үндэслэн хамтын эдийн засагт суурилсан хоршооллыг бодлогоор дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орон нутгийн төсвөөс хөрөнгө батлах, төрийн дэмжлэгийг ажлын байр, орлогын бодит үр дүнтэй уялдуулах нь ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх улмаар аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах боломжтой гэж дүгнэсэн байна.

 

Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газраас “Жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийж, дээрх гарсан үр дүнг шалгагдагч байгууллага болон удирдах албан тушаалтнуудад газрын дарга Г.Даваа танилцуулсан юм.  


Мөн зохих зөвлөмж, зөвлгөгөөг холбогдох албан тушаалтан, төрийн байгууллагуудад хүргүүлжээ.

 

相关新闻