СҮХБААТАР: Суралцагч байгууллагуудыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн суралцахуйн төвөөс 2025 оны “Суралцагч байгууллага”-уудыг шалгарууллаа. Ажлын байран дээр суралцахуйг эрхэмлэж, ажилтнуудаа чадавхжуулахад идэвх санаачлагатай ажилласан Баруун-Урт сумын ЗДТГ болон аймгийн Соёл Урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар дээрх болзлыг хангажээ.
Соёл, Урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газар нь ажлын байран дээр Архив, албан хэрэг хөтлөлт, Үндэсний бичиг, Жендер, Хүүхэд хамгаалал, Стресс менежментээ удирдах, Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулж хамт олноо хөгжүүлсэн байна.
Үүний зэрэгцээ Насан туршийн суралцахуйн төвөөс Өрхийн төсөв, Хиймэл оюун ухаан, ERP систем, Ёс зүй харилцаа хандлага сэдвүүдээр 4 удаагийн сургалтыг авсан байна.
2025
онд 3 чиглэлээр цахим болон танхимын 25 сургалтад давхардсан тоогоор 117 албан
хаагч хамрагдсан.
Харин Баруун-Урт сумын ЗДТГ нь жилийн туршид байгууллагын ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварын хөгжлийг онцгойлон анхаарч ажлын байрны сургалтыг олноор зохион байгуулж
Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ажиллаж 2025 онд нийт 37 удаагийн сургалтад давхардсан тоогоор 604 албан хаагч хамруулсан байна.
Байгууллагын
ажилтнуудын сургалт хөгжлийг анхаарахын зэрэгцээ Баруун-Урт сумын хэмжээнд иргэд төрийн албан хаагчдын суралцахуйг дэмжих “Харизм ба хэвлэлийн
менежмент “, "Ёс зүйгээр манлайлъя" төрийн албан хаагчдын зөвлөгөөн гэх мэт томоохон 12 удаагийн сургалтад 497 албан хаагчаа хамруулсан байна.
Ulaanbaatar