СҮХБААТАР: Оны онцлох хүүхдүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-16 15:49:29

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан “Оны онцлох хүүхэд”-ээ тодрууллаа.

 

Энэ жил 10 номинацаар “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын хэлтсийн дарга Т.Хурцбаяр, ГБХЗХГ-ын дарга М.Туул нар гардууллаа.

 

1. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн сурагч М.Дөлгөөнтамир

2. Сурлагын амжилт төрөлд Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Э.Пагмадулам

3. Урлаг, уран бүтээл төрөлд 4 дүгээр сургуулийн сурагч М.Мөнхжин

4. Биеийн тамир, спорт төрөлд Баяндэлгэр сумын сурагч Д. Анударь

5. Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд 4 дүгээр сургуулийн сурагч Б.Сондор

6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Б.Энхсаруул

7. Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд1-р сургуулийн сурагч Б.Хулан

8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын шилдэг удирдагч төрөлд

4 дүгээр сургуулийн сурагч Ц. Ундрам

9. Оюун ухааны спорт төрөлд 3 дугаар сургуулийн сурагч Г.Азбилиг

10. Багийн амжилт төрөлд БТСГ-ын дэргэдэх гимнастикийн баг тамирчид тус тус шалгарлаа.


 

Сурагчдын 2025 оны онцлох амжилтуудаас дурдвал:

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо зохион байгуулсан жюү-жицүгийн бүсний ангилалтай ДАШТ-ээс алтан медаль, Зүүн Азийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээний ганцаарчилсан Рапид төрөлд хүрэл медаль, "KUACE-2025" БНСУ-д зохион байгуулсан олон улсын тэмцээнд гоцлол бүжгээр тэргүүн байр гран при, үндэсний бичгээ сурталчлан дэлгэрүүлэх зорилготой “Жаахан шаргын нутаг” олон улсын Монгол бичгийн уралдаанд Performance Calligraphy Art төрлөөр тэргүүн байр, FLEX хөтөлбөрийн шилдэг төгсөгч Олон улсын хэмжээнд 10,000 гаруй сурагчаас сонгогдсон 50 хүүхдийн нэг болж, АНУ-ын Сенаторуудтай уулзаж, Капитол Хилл болон Цагаан ордон зэрэг газарт зочлох гэх мэт төрийн ордонтой танилцах долоо хоногийн хөтөлбөрт амжилттай оролцжээ.

 

Мөн Баяндэлгэр сумын сурагч Д. Анударь Монгол Усын оны онцлох хүүхдээр шалгарсан мэдээг энэ үеэр дуулгасан юм. Тэрээр ирэх долоо хоногт шагналаа гардана.

 

 

相关新闻