СЭЛЭНГЭ: Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр “Aqua se” эрдэст ус шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-18 11:41:53

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчээр “Aqua se” эрдэст ус шалгарлаа.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зүүн Мандал Агро” ХХК-ийн “Aqua se” брэнд нь Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд:

-Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаар ийнхүү Үндэсний хэмжээнд “Хүнсний шилдэг” үйлдвэрлэгчээр шалгарсан байна.

 

Тус хамт олон энэхүү амжилтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цом, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өргөмжлөл гардан авлаа.

相关新闻