ХӨВСГӨЛ: Тариалан сум хүртэлх 8.7 км бетонон замыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-12-18 16:21:28

Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сум жишиг сум болох зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.


Мөрөн Тариалан чиглэлийн 2021 оноос тавьж эхэлсэн хатуу хучилттай авто замаас сумын төв хүртэлх 8.7 км бетонон зам ашиглалтад орж Улаанбаатар хот руу зорчдог төв замтай холбогдлоо.


Тус замыг улсын төсвийн 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хөвсгөл зам" ХХК гүйцэтгэсэн байна.


Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 МВт-ын хүчин чадалтай Дулааны станцын барилгын ажил эхэлсэн.


“Сумын төвийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний шинэчлэл”-ийн ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна.


Тариалан суманд дулааны станц барьж, шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийж ашиглалтад оруулснаар өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан хангамжийн найдвартай байдал нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин илүү тав тухтай болох юм.






相关新闻