ДОРНОД: БЗХӨ-ий тохиолдлын 15 хувийг өсвөр насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-19 12:30:19

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол улсын дунджаас 2-3 дахин их байна.


Энэ тохиолдлуудыг нас, хүйсийн бүлгээр ангилж үзвэл, 14-18 нас буюу өсвөр насныхан 15 хувийг эзэлж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв. Тэдний хувьд зан үйл гэхээс илүү сонирхол, даган дуурайх замаар бэлгийн харилцаанд орж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавих, насны онцлогт нь тааруулж мэдээлэл өгөх, хараа хяналттай байхыг мэргэжлийн эмч зөвлөж байна.


Дорнод аймгийн хувьд 2013 оноос бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр “Эрүүл цус” төслийг эхлүүлж, явцдаа бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах төсөл нэртэйгээр үргэлжлүүлж байгаа юм. Энэ хүрээнд жил бүр 15-45 насны зорилтот бүлгийн иргэдийг үзлэг оношлогоонд хамруулах, эмчлэх, мөн сүрьеэ өвчнийг бууруулах төслийг ч хэрэгжүүлсэн байна.


Мөн жилд 3000 орчим иргэнд танхим, бүлэг, ганцаарчилсан байдлаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг.  

相关新闻