ДОРНОД: Цахим номын санд 1300 гаруй зохиол байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-19 13:21:28

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Төв номын сан 2022 оноос www.dnom.mn сайтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, цахим номын сан байгуулснаар 1300 гаруй зохиолыг байршуулаад байна.


Түүнчлэн үүнд монгол бичгээр туурвисан 80 гаруй бүтээл багтжээ. Мөн гэр бүлийн уншлагын танхимыг шинээр нээж, ээжүүд хүүхдээ тоглуулангаа тус танхимаар үйлчлүүлж байгаа юм. 


Цэцэрлэгийн насныханд зориулж зурагт цахим ном, ЕБС-ийн ахлах, дунд ангийнханд зориулж заавал унших номын жагсаалт гарган үйлчилж байна.


Сонирхуулахад, Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт 200-300 жилийн өмнөх үед хамаарах төвөд болон монгол бичгээр бичсэн эртний 2000 гаруй ном судар бий. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд байдаг.  

相关新闻