Цагдаагийн байгууллагын "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-20 20:43:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааны төв болон Цагдаагийн "Сүлд" чуулгатай хамтран энэ сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд Цагдаагийн байгууллагын "Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа.

Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааны талаар болон Төв аймгийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлахаас гадна иргэдээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол зэргийг хүлээн авсан юм. Харин Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд иргэд талархаж байгаа илэрхийлж байлаа. Түүнчлэн энэ үеэр Төв аймгийн Цагдаагийн газрын 2016 оны эхний 11 сарын ажлын тайланг танилцуулсан аж.

Мөн цагдаагийн "Сүлд" чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулан мэндчилгээ дэвшүүллээ. Өдөрлөгийн үеэр нийт 200 гаруй иргэд оролцсон бөгөөд 62 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, эрх зүйн туслалцааг үзүүлсэн байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻