АРХАНГАЙ: Зээл олголт болон иргэдийн төгрөгийн хадгаламж өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-23 09:30:30

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны эхний 11 сарын байдлаар арилжааны банкууд 94.1 мянган иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 380.0 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

 

Зээл олголт болон иргэдийн төгрөгийн хадгаламж 2023 оноос хойш тогтмол өссөн байна.

 

2023 оны эхний 11 сард 274.2 тэрбум, 2024 онын мөн үед 383.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн үлдэгдэл 10.9 хувиар, чанаргүй зээл 50.8 хувиар, анхаарал хандуулах зээл 97.1 хувиар тус тус өссөн байна.   


Харин иргэдийн хадгаламж 2023 онд 167.4 тэрбум, 2024 онд 214.4 тэрбум байсан бол 2025 онд эхний 11 сард 283.8 болж, 11.1 хувиар өсжээ.  

 

相关新闻