СҮХБААТАР: Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг ашиглалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-26 13:32:28

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэцагаан суманд төрийн албан хаагчдад зориулсан жишиг орон сууц барих ажил өнгөрсөн хавар эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч Их шовх компани гэрээний хугацаандаа бүрэн дуусгаж, барилгыг хүлээлгэн өгчээ.


 

Барилгын гүйцэтгэлтэй ажил хүлээж авах улсын комиссын багийнхан танилцаж, ашиглалтад 100 хувь хүлээн авчээ. Мөн цаашид үүнийг жишиг сууц болгон аймгийн хэмжээнд загвар төслөөр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

 

Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам болон сайдын багцаас нийт  989 сая төгрөгийн санхүүжилтээр уг найман айлын  орон сууцыг барьсан бөгөөд тус суманд шинээр төгсөж ирсэн болон нарийн мэргэжлийн төрийн албан хаагчдыг эхний ээлжинд оруулах аж.

 

Энэ бол Сүхбаатар аймагт анх удаа хэрэгжиж буй төсөл бөгөөд ирэх онуудад сумдад энэ төрлийн орон сууцыг шат дараатай барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

 

相关新闻