"Ногоон гэрэл цагаан шугам-2016" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Замын цагдаагийн тасгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам-2016” тэмцээн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд гурван сургуулийн 100 гаруй сурагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэргүүн байрыг 5 дугаар сургуулийн баг тамирчид хүртсэн бол дэд байрыг “Хүмүүн” бага сургуулийн баг тамирчид хүртлээ. Харин гуравдугаар байрыг 4-ээр сургуулийн баг тамирчид эзэлж өргөмжлөл мөнгөн шагналын эзнээр тодорлоо.
Загдаагийн тасгаас зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн нь хүүхдүүдийг багаас нь Монгол улсын ЗХАБТХ болон ЗХД-ийн мэдлэг олгохоос гадна замын хөдөлгөөнд зөв оролцох дадал зуршлыг эзэмшүүлэх, мөн эцэг эхийн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд замын хөдөлгөөнд хяналтгүйгээр зорчуулахгүй байх талаар анхаарахад чиглэсэн гэдгийг Төв аймгийн Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах тайлбарласан юм.
Мөн тэмцээнийг Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл болон “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан талаар зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм.
Т.Есүхэйтөмөр