Үзэгчдийн хүсэлтээр “Тамгагүй төр” түүхэн жүжиг тайзнаа дахин амилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ-ын уран бүтээлчид Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр" түүхэн эмгэнэлт жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тайзнаа тоглоно.
Энэхүү жүжгийн найруулагчаар УГЗ Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор Х.Булган нар ажилласан бол гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Б.Жаргалсайхан нар тогложээ.
Жүжиг Арчуг хаанд их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж буйгаар эхэлнэ.
Үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан их хатан болон бага хатан Гүргэлээс төрсөн хүүд хааны итгэлт шадар Эгэрэгийн залиар солигдов. Хаан Арчугийн солигдон ирсэн хүү татаж унадаг өвчтэй санаа муутай бол цус нэгт үр нь эрүүл саруул өсөн торниж, хувь заяаг өөрчилсөн Эгэрэг шадарын хаан сэнтийд санаархсан хүсэл цуст мөрийг дагуулна.
Жүжгийг энэ сарын 13-нд ЕБС-ийн сурагчдад зориулан 14.00, 17.00 цагт, энэ сарын 24-нд 18.00 цагт олон нийтэд толилуулах юм.
Ж.Болор