ДОРНОГОВЬ: Ханги хилийн боомтын орчим гал түймэртэй тэмцэх анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-01-26 14:12:23

Сайншанд, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нар энэ сарын 23-ны өдөр Хатанбулаг суманд ажиллаж, сумын удирдлагуудтай уулзалт хийжээ.


Учир нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2023 онд Хатанбулаг сумын Ханги хилийн боомт орчмын бүс нутагт Гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.

Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн бодлого, хөтөлбөрт тусгаж, газрын болон барилгын асуудлыг шийдвэрлүүлэн, тусгай зориулалтын авто машин, техник хэрэгсэл, хүний нөөцийг тодорхой түвшинд бэлтгээд байна.


Ханги боомт нь түүхий эдийн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох стратегийн ач холбогдол бүхий суурин газар болон хөгжиж байгаатай холбогдуулан, гал түймэр унтраах, аврах ангийг ашиглалтад оруулснаар онцгой байдлын байгууллагын үйлчлэх цар хүрээ, боомт орчмын болон тухайн бүс нутгийн иргэдийн аюулгүй амьдрах боломж нэмэгдэх юм гэж орон нутгаас мэдээлэв.


相关新闻