Унгар Улсад суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын иргэдэд зориулсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Унгар Улсын Засгийн газраас бүртгэлийн болон сургалтын төлбөр, үндсэн сурах бичиг, дотуур байрны байршил, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн даатгал зардлыг бүрэн санхүүжүүлнэ.Тэтгэлэг нь зөвхөн суралцагчид хамааралтай, гэр бүлийн гишүүдийн зардлыг хариуцахгүй.
Англи хэлний хөтөлбөр:
- Хөдөө аж ахуйн биотехнологи /Hungarian
University of Agriculture and Life Sciences, Szent István Campus/
- Малын тэжээл, тэжээлийн аюулгүй
байдлын инженерчлэл /Hungarian University of Agriculture and Life
Sciences, Kaposvár Campus/
- Ургамал хамгаалал /University of
Debrecen, Debrecen/
Шалгуур:
- Монгол Улсын иргэн, оршин суугч
байх
- Сурлагын өндөр амжилттай байх
- Англи хэлний дундаас дээш түвшний
мэдлэгтэй байх
- Эрүүл мэндийн байдал сайн, суралцах
эрмэлзэлтэй байх
- 30 хүртэлх настай бол давуу тал болно.
Тэтгэлгийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хүлээн авна.
Нэгдүгээр шат:
Хүсэлт гаргагчдыг НҮБ-ын ХХААБ-аас урьдчилсан байдлаар шалгаж,
Унгарын харгалзах их, дээд сургуулиудад хүргүүлнэ. /Зөвхөн бүрэн гүйцэд
бүрдүүлсэн материалыг хүлээн авна/.
Хоёрдугаар шат: Их сургуулиуд англи хэлээр бичгэн болон аман шалгалт авч, эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Бүртгэл болон
тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг fao.org/europe/events/detail/fao-hungarian-government-scholarship-programme-2026-2027
холбоосоор нэвтэрч харах боломжтой.