С.Жавхлан хандивын тоглолтод нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМУГЖ С.Жавхлан "Хамаг Монголын халуун сэтгэл" хандивын тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.
Тоглолтоос олсон орлогыг түүний журмын нөхөр, ӨМӨЗО-ы “Хөх хээр” хамтлагийн ахлагч М.Баясгалангийн эмчилгээний зардалд зориулах юм.
Тоглолтод Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ы дуучид "Хамаг Монгол" төслийн дуучид оролцоно.
Монгол бөхийн өргөөнд энэ сарын 29,30-нд болох хандивын тоглолт 15 мянган төгрөгийн үнэтэй аж.
Ж.Болор