“Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь” номыг монгол хэлээр орчуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. АНУ-ын Колорадогийн их сургуулийн профессор Вилльям Т.Тэйлорын “Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь” ном доктор Ж.Баярсайханы орчуулснаар монгол хэлээр хэвлэгдэхэд бэлэн болжээ.
Адуу ба хүн төрөлхтний хоорондын харилцаа эртний түүхэнд хэрхэн холбогдож ирснийг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарласан тус бүтээл ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Монголын археологитой холбоотой гадаад хэлээрх бүтээлийн орчуулга” цувралын IV дугаарт хэвлэгдэж байгаа ажээ.
