Монгол хэл бичиг болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-05 10:56:12

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ жилийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн  шалгалтын бүртгэл энэ сарын 4-ний өдрөөс албан ёсоор эхэллээ.


Боловсролын яамны мэдээлснээр шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаана. Харин 2026 оны Монгол хэл бичгийн шалгалтад энэ жил суралцаж буй төгсөгчид өөрсдийн сургуулийн цахим системээр дамжуулан бүртгүүлэх бол өмнөх оны шалгуулагчдын бүртгэл энэ сарын 6-наас эхлэх юм.


Харин Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна.


相关新闻