Монголбанк хоёрдугаар сард 396.1 кг алт худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголбанк 2026 оны хоёрдугаар сард 396.1 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.3 тонн үнэт металл худалдан авчээ.
Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 89.0 кг, Баянхонгор аймаг дахь салбар 477.3 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог.
2026 оны хоёрдугаар
сард алт худалдаж авах дундаж үнэ 576654.17 төгрөг байжээ.

