СЭЛЭНГЭ: Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийн ёс зүйн мэдлэгийг тэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны гуравдугаар сарын 6
/МОНЦАМЭ/. Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсэж
хөгжсөний 113 жил, Хэвлэл мэдээллийн ажилтны өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-аас "Орон нутгийн
хөгжилд хэвлэл мэдээллийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион
байгууллаа.
Орон
нутгийн хөгжил, төр иргэний харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн
байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой хэлэлцүүлэгт аймгийн төрийн
байгууллагуудын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сумдын хэвлэл
мэдээллийн төлөөлөл, орон нутгийн сэтгүүлчид оролцов.
Тэд хэвлэлийн салбарынхан мэдээллийн ил тод байдал, төрийн бодлого
шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх, орон нутгийн хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг
оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хэвлэл мэдээллийн
өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хамтын ажиллагааг
сайжруулах боломжуудын талаар илтгэл, мэдээлэл танилцуулж, оролцогчид санал
бодлоо чөлөөтэй илэрхийлэн, ахмад сэтгүүлчид туршлагаасаа хуваалцлаа.
Мөн төрийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн
байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит мэдээллийг олон нийтэд
хүргэх, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн
үүрэг оролцоо чухал болохыг онцоллоо.
Уулзалт хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цаашид мэдээллийн ил
тод байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж
гарган ажиллахаар боллоо.
Мөн энэ үеэр МХХ-ийн багш, сэтгүүл зүйн ухааны магистр Б.Ёндондүйчэрийг урьж “Ёс зүй ба Сэтгүүлчид”, “Төрийн байгууллагын мэдээллийг хэрхэн дамжуулах” сэдвээр мэдлэг, мэдээлэл өгсөн нь үр дүнтэй ажил боллоо.
Тус үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын
дарга Ө.Сувдаа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар оролцож, сэтгүүлчдэд
амжилт хүсэж, ахмад сэтгүүлчдэд хүндэтгэл илэрхийллээ.