СЭЛЭНГЭ: Шар усны үерийн аюулын эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг шар усны үерийн аюулын зураглалаар маш их эрсдэлтэй гарсан байна. Иймээс энэ сарын сарын 6-11-ний өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах
төлөвтэй байгаа тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн
УЦУОША-наас анхаарууллаа.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -15-20
градус, өдөртөө +2-3 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор солигдмол
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15-17 градус,
өдөртөө +1-1 градус хүйтэн байна.
3 дугаар сарын 10-14-нийг
хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12-нд ихэнх сумын нутгаар
цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх
хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, 11-нд зарим сумдын нутгаар, 12-нд ихэнх
сумдын нутгаар секундэд 13-15 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус, өдөртөө -0-5 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна. 12-ноос нийт нутгаар хүйтэрнэ.