СЭЛЭНГЭ: Шагайн наадгай нь ухаан, тэвчээр, эв нэгдлийг эрхэмлэсэн өв соёл юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-12 13:41:01

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Шагайн наадгай нь монгол түмний эртнээс нааддаг уламжлалт тоглоом бөгөөд ухаан, тэвчээр, эв нэгдлийг эрхэмлэсэн өв соёл юм.


Бөгцөг няслах буюу шагай няслах наадгайг хэдэн ч хүн тоглож болно. Найр ахаасаа, наадам дүүгээсээ гэж хамгийн багаасаа эхлэн нар зөв тойрон ээлжлэн тоглоно. Бүх шагайг хоёр гартаа овоолж байгаад олбог дээр тараан асгана.Тараан асгасан шагайн дундаас зөвхөн ижил буусан хоёр шагайг хооронд нь нясалж, нясалсан хоёр шагайгаас нэгийг нь зүүн гараараа авна. Шагайг няслахдаа бусад шагайд хүрч болохгүй. 


Харин нясалсан шагай нь гурав дахь өөр шагайг онож, шагай нясалсан гараараа онох шагайг авах, эсвэл онохгүй тохиолдолд дараагийн тоглогч бүх шагайг дахин гар дээрээсээ хаяж эхлүүлнэ.

 

Тоглоом нь гарын дүйтэй болох, хараа сайжруулах, ажиглах чадвар нэмэгдүүлэх, тэвчээр суулгах, өрсөлдөх чадвар төлөвшүүлэх, монгол соёлыг түгээн сурталчлах, авхаалж самбаа болон хэл яриаг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай.

 

相关新闻