СҮХБААТАР: Гавьяат барилгачин Ё.Энхээ 45 төслийг амжилттай удирджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-03-13 15:24:30

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат барилгачин Ё.Энхээтэй аймгийн Засаг дарга М.Идэрбат уулзаж, хүндэтгэл илэрхийллээ. Тэрбээр  барилгын салбарт 40 орчим жил ажиллаж, энэ хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ, шүүх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, дотуур байр, банкны барилга зэрэг 45 төслийг амжилттай удирджээ. 


144 айлын орон сууцны барилгыг барьж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ. Мөн Сүхбаатар аймгийн 13 суманд 20 гаруй барилгыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн нь өдгөө ч ашиглалтад бий.


 

Ё.Энхээ нь 1987 онд Сүхбаатар аймгийн Барилга конторын инженерээр ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат барилгачин хэмээх эрхэм цолоор шагнуулсан юм.  

相关新闻