СЭЛЭНГЭ: Олон улсын хонь хяргалт, ноос пресслэгчдийн тэмцээнд амжилттай оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол залуус Шинэ Зеланд улсад болсон олон улсын хонь
хяргалт, ноос пресслэгчдийн тэмцээнд амжилттай оролцсон байна.
Тэмцээний хяргалтын төрөлд 28 улсын 50 гаруй шилдэг тамирчин өрсөлдсөн
энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын баг анх удаа оролцож, багийн дүнгээр 11-р
байр, мөн хонь хяргалтын В ангилалд 5-р байр эзэлжээ.
Шинэ Зеланд улсад болсон энэхүү
тэмцээний монгол залуусын төлөөлөлд Төв аймгийн харьяат Э.Баасанцэрэн ганцаарчилсан
төрөлд оролцсон бол Сэлэнгэ аймгийн харвьяат О.Ганхуяг багийн төрөлд хамтран оролцжээ.