Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-03-16 17:39:36

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн байгууллага 2025 онд улсын хэмжээнд 1.206.015 бүртгэл хийжээ.


ХЗДХЯ-ны мэдээлснээр, улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд нэг жилийн хугацаанд иргэд нийт 5 сая орчим удаа тус байгууллагад ханддаг байна. Зөвхөн иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн нэгжид барьцааны бүртгэл хийлгэх зорилгоор жилдээ 265.033 удаа тус байгууллагад ханджээ.


Тухайлбал, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийх гэж тухайн иргэн банканд гурван удаа, нотариатад нэг удаа, бүртгэлийн байгууллагад хоёр удаа нийт зургаан удаагийн үйлдэл хийдэг байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлээ чөлөөлүүлэхийн тулд банк болон бүртгэлийн байгууллагын дунд хоёр удаа явж байгаа аж.


Харин барьцааны бүртгэлийг цахим болгосноор иргэн, хуулийн этгээд олон удаагийн үйлдэл хийхгүй, цахимаар хүсэлт гарган цаг хугацаа хэмнэхээс гадна замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

 

 

相关新闻