СЭЛЭНГЭ: "Эрчүүдийн эрүүл мэнд ба амьдралын хэв маягийн сонголт" сэдвээр мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-03-17 10:09:24

Сүхбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Эрчүүдийн эрүүл мэнд ба амьдралын хэв маягийн сонголт" сэдвээр Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас төрийн албан хаагчдад мэдлэг олголоо.

 

Сургалтын үеэр эмч, мэргэжилтнүүд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тогтмол анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцоллоо. Судалгааны дүнгээс харахад 2023 оны байдлаар Монгол улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3 жил, эмэгтэйчүүдийнх 76.7 жил байгаа бөгөөд наслалтын зөрүү 9.4 жил байна. 


Сэлэнгэ аймгийн хувьд 2024 оны байдлаар дундаж наслалт 71.68 байгаа нь улсын дунджаас 0.09-өөр их юм. Харин эмэгтэйчүүдийнх 78, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 байна. Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тууштай анхаарах шаардлагатай байгааг анхаарууллаа.

 

Сургалтад оролцогчдод дээрх сэдвийн хүрээнд эрчүүдийн дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх талаарх мэдлэг, мэдээллийг өглөө.

 

Аймгийн Эрүүл  мэндийн газраас зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын 30 гаруй ажилтан, албан хаагч оролцсон байна.

相关新闻