СҮХБААТАР: “Монголын эртний зэр зэвсэг” үзэсгэлэн дэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-03-17 18:15:09

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музей Монгол цэргийн өдөрт зориулан эртний зэр зэвсгийн цуглуулга бүхий үзмэрээрМонголын эртний зэр зэвсэгүзэсгэлэнг дэглэжээ.

 

Тус үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдээс дурдвал шинэ чулуун зэвсгийн үед хамаарах чулуун сүх, чулуун самбар, Хүннүгийн үед хамаарах ясан зэв, бүсний ясан толь, хүрэл болон төмөр зэвсгийн үед хамаарах хүрэл хутга, сурвалжтай зэв, XIII-XVIII зуунд хамаарах хөө хуяг, агсарга бүс зэрэг багтжээ.


 

Эртний зэр зэвсгийн 200 гаруй үзмэрийг Түвшинширээ сумын уугуул, судлаач, цуглуулагч Ц.Батсайхан, хүү Б.Оргил нар хамтран 2023 онд оро нутгийн музейн сан хөмрөгт бэлэглэсэн юм.

 

相关新闻