Сурагчдын бие даалтын 7 хоног ирэх долоо хоногоос эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг орон нутагт 3 дугаар сарын 23-27-нд, нийслэлд 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-нд зохион байгуулна.
Энэ хугацаанд сурагчид бие даан суралцах, мэдлэг чадвараа бататгах, судалгаа шинжилгээ хийхэд чиглэсэн үйл ажиллагаанд хамрагдах юм. Мөн багш нар зөвлөн чиглүүлэх байдлаар ажиллана.
Хичээлийн жилийн
II улирлын бие даалтын долоо хоногийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны
чиглэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://drive.google.com/file/d/1FC-1rNxPYHXiEAF1uemLAhZ5m2PUGF3l/view?usp=sharing линкээр авах
боломжтой.