СҮХБААТАР: Олон улсын логик паззлын уралдаанд 2300 гаруй хүүхэд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-03-21 17:50:43

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатын ивээл дор жил бүр зохион байгуулдаг Олон улсын логик паззлын уралдаан долоо дахь жилдээ болж байна.


Ээлжит уралдааны нэгдүгээр шатанд 3-18 насны 2317 хүүхэд оролцож байна. Энэ уралдаан нь Сүхбаатар аймгийн 26 цэцэрлэг, 16 сургуулийн сурагчдын төлөөллийг хамруулсан боловсролын салбарын томоохон тэмцээн болжээ.


Олон улсын логик паззлын уралдаан нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрлийг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх онцлогтой. Иймд боловсролыг хөгжүүлж, хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг дэмжих, суралцах орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, тогтмол уралдаан, тэмцээн зохион байгуулснаар Сүхбаатар аймгаас улс, тив, дэлхийд данстай тамирчид төрж байгааг онцолж байна. Тодруулбал, сүүлийн гурван жилд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас оролцсон баг тамирчдын дийлэнх болон дасгалжуулагч багш нь Сүхбаатар аймгийн багш, сурагчид байсан юм.


Уралдааны шилдгүүд маргааш тодорч, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.

相关新闻