УВС: Хээлтэгч малын 11.9 хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-27 11:32:32

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 1,034,198 хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 11.9 хувь нь буюу 122,591 хээлтэгч мал төллөжээ.


Төрлөөр нь авч үзвэл ингэ 1035, гүү 621, үнээ 5495, хонь 63435, ямаа 52005 хээлтэгч төллөсөн байна. Гарсан төлийн 98.4 хувь нь буюу 120,578 төл мал бойжиж байгаа бөгөөд үүнээс ботго 1033, унага 607, тугал 5446, хурга 62593, ишиг 50899 байна.


Оны эхний 2,611,340 малаас 8188 нь зүй бусаар хорогджээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 21, адуу 720, үхэр 710, хонь 3105, 3768 ямаа хорогдсон байна. 

相关新闻