МАН-ын Бага хурал маргааш хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2026-03-28 12:08:31

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.


Тэгвэл МАН-ын Бага хурал маргааш 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, шинэ Ерөнхий сайдын нэрийг тодруулахаар болжээ.


Харин УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх талаар МАН-ын Удирдах зөвлөл дээр ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна. 


Ташрамд дурдахад, Г.Занданшатарыг 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон бөгөөд 287 өдрийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм.


相关新闻