МАН-ын Бага хурлын III хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2026-03-29 12:17:25

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.


Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг эхлээд танилцууллаа.

Хуралдааны даргаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар ажиллахаар болов.

Хуралдаан даргалагчийн танилцуулснаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, чиглэл өгөх тогтоол батлах тухай, бусад гэсэн гурван асуудал хэлэлцэхээр боллоо.


Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурал 597 гишүүнтэй юм. 

相关新闻