МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна.
Хуралдааныг удирдаж байгаа Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхамын их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал