МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2026-03-29 18:28:02

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр болж байна.


Хуралдааныг удирдсан Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан юм.

 

Хуралдааны үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигчээс улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар 32 хүн асуулт асууж, хариулт авч, санал бодлоо илэрхийлэв. Дараа нь Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явууллаа. Санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссын даргаар намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, комиссын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар ажиллав.


Санал хураалтын дүнд 99.7 хувийн саналаар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн тогтоолыг Бага хурлаас батлав. 






相关新闻