Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа-2026” богино өгүүллэгийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Оюутан залууст зориулсан их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Давлагаа-2026” богино өгүүллэгийн наадмыг Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс уламжлал ёсоор зохион байгуулахаар зарлаад байна.
Энэхүү богино өгүүллэгийн наадам нь залуусын зохион
бүтээх бүтээлч сэтгэлгээг тэлж, уран зохиолын ертөнцөд өөрийн өнгийг тодруулан,
шинэ давлагаанд нэгдэн оролцохыг уриалахын зэрэгцээ уран бичлэгийн чадвараа
сорих боломжийг бий болгож буйгаараа
онцлог юм.
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлыг улс орон даяар зохион байгуулж буй юм.
