Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар өнөөдөр хур тунадас орж, явган шуурга шуурна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар
үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд
баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12
метр, нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын
хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр +1+6 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн
сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12+17 градус, бусад нутгаар
+7+12 градус.
Улаанбаатар
орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10
метр, +10+12 градус байна гэж Цаг уур, орчны шинжилгээний төвөөс
мэдээлэв.