СҮХБААТАР: Нэг сая орчим мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2026-03-31 16:33:00

Баруун-Урт, 2026 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд энэ хавар нийт нэг сая орчим хээлтэгч төллөнө. Мал төллөлтийн мэдээг долоо хоног бүр тусгай системд нэгтгэдэг бөгөөд одоогоор төллөвөл зохих нийт малын ердөө арав хүрэхгүй хувь нь төллөжээ.


Үүнээс Эрдэнэцагаан, Мөнххаан суманд хамгийн их мал төллөнө. Төллөх бод мал цөөрч, бог мал өссөн байна


Мал төллөлт удаашралтай байгаа нь цаг агаарын нөхцлөөс шалтгаалан малчид малаа хээлтүүлэгт орой тавьсантай холбоотой. Харин аймгийн хэмжээнд малын хорогдол гараагүй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хоёр сая гаруй толгой мал хаваржиж байна. 

相关新闻